ЭМЯ: Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас тус бүр нэг сэжигтэй тохиолдол илэрлээ

10601

 Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Монгол Улсад коронавируст (COVID-19 халдвар нэмж бүртгэгдээгүй байна.

Гаднаас зөөвөрлөгдөн ирсэн буюу нийт батлагдсан тохиолдлын тоо 14 бөгөөд түүнээс 2 нь эмчлүүлж, бүрэн эдгэрснээр гэрийн тусгаарлалтанд шилжээд байаа юм.

Мөн Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өмнө нь зорчиж ирсэн, зохих хугацаанд тусгаарлагдсан 26 иргэнийг өнөөдөр ХӨСҮТ-ээс гаргаж, гэрийн тусгаарлалтанд шилжүүлжээ. ХӨСҮТ /192/, Цэргийн төв эмнэлэг /42/,

Замын-Үүд /32/ болон тандалт, судалгаанд хамрагдсан /5/ иргэн буюу нийт 273 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирусын халдвар илрээгүй байна. ХӨСҮТ тусгай үүргийн онгоцоор зорчиж ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэл ажлыг хангаж, нийт 74 хүн хүлээн авахад бэлэн болжээ.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл ”Сүүлийн 24 цагийн хугацаанд нэг улсад шинээр халдвар бүртгэгдэж, нийт 206 улсад халдвар бүртгэгдлээ. Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас тус бүр нэг сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд хоёулаа уушгины хатгалгаа өвчний оноштой байна. Дархан-Уул аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол нь ОХУ-аас ирсэн оюутан бөгөөд 14 хоногийн тусгаарлалтанд байсан учраас ойрын хавьтал байхгүй байна. Турк, Солонгос, Энэтхэгт аялсан эмэгтэй Сэлэнгэд тусгаарлагдсан. Энэ хоёр иргэнд уушгины хатгааны шинж илэрсэн. Сэлэнгэд тусгаарлагдсан иргэний хавьтал болох зургаан иргэнийг мөн тусгаарласан. Улсын хэмжээнд 2171 иргэн тусгаарлалтад байна” гэлээ.

У.Мандах

FACT.MN


URL: