Төмөр замын өртөө хоорондын замыг ариутгаж эхэлжээ
COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой Комиссын чиглэлийн дагуу УБТЗ ХНН-ийн Гамшгаас хамгаалах штабаас ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлж буй аж.
Тус ажлын хүрээнд Замын даргын шийдвэрээр бүх өртөө хоорондын замыг ариутгах ажлыг өчигдрөөс буюу дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлжээ.
Өчигдөр Толгойт-Улаанбаатарын хооронд ариутгал хийж эхэлсэн бол Сүхбаатараас-Замын-Үүд хүртэлх гол болон салбар замуудыг ариутгалын бодисоор цэнэглэсэн тус бүр 65 тоннын цистерн бүхий галын гурван галт тэргээр ариутгах юм гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
URL: