АНУ мансууруулах бодистой тэмцэх томоохон ажиллагаа эхлүүлжээ
ВАШИНГТОН. /RIA Novosti/. Коронвирус тархсан нөхцөл байдлыг ашиглах боломжийг том хөрөнгөтний нэгдэлд /картел/ олгохгүйн тулд АНУ дэлхийн Баруун тал бөмбөрцөгт мансууруулах бодистой тэмцэх томоохон ажиллагааг эхлүүлж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдэгджээ.
“Өнөөдөр АНУ хууль бус мансууруулах бодисын үхлийн аюултай халдвараас ард түмнээ хамгаалах зорилгоор Баруун тал бөмбөрцөгт мансууруулах бодистэй тэмцэх өргөтгөсөн ажиллагааг эхлүүллээ. Тахлыг ашиглан америкчуудын амь насанд аюул учруулах боломжийг бид мансууруулах бодисын картелуудад өгөх ёсгүй” гэж тэрбээр хэлсэн байна.
Цагаан ордны тэргүүний хэлснээр, үүний тулд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний эскадрын мина тээвэрлэгчид, хөлөг онгоцууд, нисэх онгоцууд, нисдэг тэргүүд, эргийн харуулын хөлөг онгоцуудыг нэмж илгээнэ.
“АНУ-ын Зэвсэгт хүчний Өмнөд командлал 22 улстай хамтран мансууруулах бодис нийлүүлэгчдийг олж илрүүлэх, үйл ажиллагааг нь таслан зогсоох, хурааж авах ажиллагааг өргөжүүлнэ” гэж тэрбээр нэмж хэлжээ.
Мансууруулах бодистой тэмцэх ажиллагаа Венесуэлийг чиглэнэ
Пентагоны тэргүүн Марк Эсперийн мэдэгдсэнээр, энэхүү ажиллагааны зорилго нь мансууруулах бодисын наймаачдаас гадна Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газар байх болно.
Трампын засаг захиргаа Мадуро болон түүний холбоотнуудад шахалт үзүүлэхийн тулд мансууруулах бодисын наймаачидтай тэмцэх ажиллагааны хүрээнд Венесуэлийн ойролцоо ТЦХ-ийхээ хөлөг онгоцуудыг байрлуулна гэж “Reuters” агентлаг урьд нь мэдээлжээ.
Мадурогийн Засгийн газар гэж нэрлэгддэг “авилгад автсан хүмүүс” “дарангуйлагч эрх мэдлээ хадгалахын тулд мансууруулах бодисын наймаанаас олсон орлогод түшиглэж байна” гэж Эспер хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. Ерөнхий прокурор Уильям Барр, Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брайен нар мөн Маудрог буруутгасан мэдэгдэл хийжээ.
Эсперийн хэлснээр, өнгөрсөн онд зөвхөн АНУ-ын Өмнөд командлалаас явуулсан ажиллагаагаар л гэхэд 280 тонн мансууруулах бодис хураан авсан бөгөөд ихэнхийг нь АНУ руу зөөвөрлөж байсан байна.
АНУ-ын Хууль зүйн яам өмнө нь Мадуро болон Венесуэлийн өөр 14 удирдагчийг хар тамхины наймаанд оролцсон гэж буруутгасан юм.
URL: