Катар Улсаас ирсэн монгол цэргүүдийн шинжилгээний хариу өнөөдөр гарна

300

Катар Улсад сургалтад хамрагдаж байсан 43 монгол цэргийн албан хаагч өчигдөр тус улсын тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн. Тэднийг ирсэн даруйд Цэргийн госпиталд тусгаарлаж, шинжилгээ авсан юм. Шинжилгээний хариу өнөөдөр гарах юм.

Тэднийг 21 хоног тусгаарлах бөгөөд тус улсад коронавируст цар тахлын нөхцөл байдал хүндэрсний улмаас Катарын Зэвсэгт хүчний тусгай үүргийн онгоцоор эх оронд нь авчирсан билээ.

Б.Аз


URL: