Д.Сүндий эхнэрийнхээ хавиргыг хугартал зоджээ

185

Сүүлийн үед Д.Сүндий гэж сүрхий эр гарч ирлээ. Тэрээр “Сүндий сан” байгуулж, “Нэткапитал” санхүүгийн группын ТУЗ-ийн дарга Д.Сүндий гэсэн албатай.   Энэ Д.Сүндий гэх сүүлийн үед “тодорсон” хүн УИХ-д нэр дэвших туйлын хүсэлтэй. Тиймээс “Сүндий” сангаараа дамжуулан 10 мянган хүүхдэд иж бүрэн хэрэгсэлтэй цүнх өгч, эх үрсийн баяраар 1000 хүүхдэд гарын бэлэг, 55 мянган сурагчид англи хэл, математикийн элсэлтийн шалгалтад бэлтгэх өврийн номыг бэлэглэх аян өрнүүлсэн. Мөн Чингэлтэй дүүргийн 55-аас дээш насны ахмад гишүүнтэй өрх бүрт амуу тариан гурил, эко даавуун торыг бэлэглэсэн.  Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихээр санаархаж буй Д.Сүндий эхнэрийнхээ хавиргыг хугартал зодсон, гэр бүлийн хүчирхийлэгч нэгэн гэсэн мэдээ гарсаар удлаа. Энэ мэдээгийн дор Д.Сүндий аль эхнэрээ зодсон юм бэ гэсэн сэтгэгдлээр “булуулахаар” бодоход гэр бүлийн талаар тогтворгүй нэгэн бололтой. Одоогийн эхнэр нь нөхөртэйгөө хамт Чингэлтэй дүүргийн АН-д ажиллаж, бүр АЭХ-ны тэргүүнээр ажилладаг байна.

 


URL: