ИСПАНИ: БНХАУ-аас импортолсон 420 сая оношлуур чанарын шаардлага хангахгүй байна
Нидерланд улсын албаны хүмүүс БНХАУ-аас импортолсон 600 000 амны хаалт чанарын шаардлага хангаагүй тул буцаахаар болжээ. Тус улс цар тахалтай тэмцэхийн тулд Хятад улсаас амны хаалт авчиран, эмнэлгүүддээ тараасан гэж Эрүүл мэндийн яамны мэдэгдэлдээ дурдсан байна.
Шалгалтаар импортоор ирсэн амны хаалт нь стандартад нийцсэнгүй.
БНХАУ-аас импортолсон амны хаалтны ачилтын эхний хэсгийг эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд аль хэдийн тараасан аж. Түүнчлэн ачилтын үлдсэн хэсгийг нэн даруй хүлээлгэж өгсөн бөгөөд тарааж өгөөгүй байгаа гэнэ. Иймд импортоор ирсэн амны хаалтыг хоёр дахь удаагийн туршилтаар оруулан, стандартад нийцэхгүй байгааг тогтоосон байна. Үүгээр ч зогсохгүй импортоор ирсэн бүх амны хаалтыг ашиглахгүй байх шийдвэр гаргасан байна.
БНХАУ-д үйлдвэрлэгдсэн амны хаалт стандартад нийцээгүй гол шалтгаан нь шүүлтүүргүй байсан аж.
Нидерланд улс нь дан ганцаар БНХАУ-аас нийлүүлж буй амны хаалтын талаар санал гомдол гаргасан улс биш юм. Тухайлбал, Испани улс өнгөрсөн долоо хоногт Хятадын компаниас худалдаж авсан 600,000,000 гаруй оношлуур тестний 70 гаруй хувь илрүүлэлт хийж чадахгүй байна гэдгийг Euronews мэдээлсэн билээ.
Туркийн Эрүүл мэндийн сайд Баасан гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр үүнтэй ижил төстэй асуудлуудыг гаргаж, Хятадын нэгэн компаниас нийлүүлсэн оношлуурын улс орны чанарын стандартад нийцэхгүй байна гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр оношлох иж бүрдлийг хангахын тулд өөр нэг хятад фирмийг сонгосон гэж нэмж хэлэв. Түүнчлэн Францын Эрүүл мэндийн сайд Оливье Веран мөн тус улсад коронавирусийн тахлын эсрэг тэмцэхэд нэг тэрбум гаруй амны хаалт захиалахаар болсон байна. Гэхдээ Франц улс захиалгаа цуцлах эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Эх сурвалж: Al Jazeera, Diplomatinspain
Э.Мөрөн
URL: