АТГ-аас Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Ч.Энхбатыг шалгаж эхэлжээ
АТГ-аас Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Ч.Энхбатыг шалгаж эхэлжээ. Түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн үзэж хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Энэ талаар албаныхнаас тодруулахад “Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Ч.Энхбатыг шалгаж эхэлсэн нь үнэн. Өөр ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбарыг өглөө.
Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлснээр өчигдөр /2020.03.27/ Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Ч.Энхбатын гэрт болон ажлын байранд нь нэгжлэг хийсэн бололтой.
URL: