Б.Ууганбаяр: Гэртээ өөрийгөө тусгаарлах ёстой иргэн 2-3 хоног архидан согтуурсан

89614701_3290361544327305_7419785406633213952_n_20200314123740-580x365Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ”Сэлэнгэ аймагт гэртээ тусгаарлагдсан иргэн Улаанбаатар хотод ирээд хоёроос гурав хоног архидан согтуурсан. Холбогдох арга хэмжээг авна. Хатуу ярина. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулна. Амлаж амлачихаад, баталгааны хуудсан дээр гарын үсэг зурсан хэр нь 7-14 хоногийн гэртээ тусгаарлах арга хэмжээг зөрчиж хэнэггүй байдал гаргах гээд байна.

Тусгай үүргийн дараагийн нислэгтэй холбогдуулан тусгаарлах байрны нөөц хүндрэлтэй байна. Одоогоор нэг иргэнийг нэг өрөөнд тусгаарлахад 360 орчим хүнийг хүлээж авах боломж байгаа. Тиймээс хотын зарим томоохон зочид буудлуудад тусгаарлалтын үйл ажиллагааг дэмжих санал тавьсан. Өнөөдөр 15.00 цагт бидэнд хариугаа хэлнэ. Хууль тогтоомжийн хүрээнд НЗДТГ-аас захирамж гаргаж зарим томоохон зочид буудлуудыг дайчилна” гэлээ.


URL: