ХӨСҮТ: Халдвар авсан хоёр иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гархаар болсон

223

ЭМЯ-аас COVID-19 халдварын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү : “Эмчлэгдэж байгаа хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон. Тэдний сүүлийн гурав хоног таван зүйлийн сорьцод шинжилгээ хийсэн. Вирус илрээгүй. Эмнэлзүйн шинж тэмдэг бүрэн арилсан учраас гаргах гэж байна. Гэхдээ энэ хоёр хүн 14 хоног үргэлжлүүлэн тусгаарлагдаж өөрсдийгөө хянах ёстой дүрмээ дагах болно.

2020.03.29-нд коронавируст тохиолдлын анхны батлагдсан тохиолдлын хавьтал болох 59 хүнд гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй” гэв.

Мөн ХӨСҮТ болон Сэлэнгэ аймагт тусгаарлалтад байгаа 26 хүнээс давтан шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариу сөрөг гарсан.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн тусгаарлагдан ажиглалтад байна.

Fact.mn

 


URL: