Playboy “хаагдлаа”

15851159705e7af34263537Хэд хоногийн өмнө алдарт Плэйбой сэтгүүлийн хамгийн сүүлийн хэвлэмэл дугаар АНУ-д худалдаанд гарчээ.

Playboy Enterprises компанийн гүйцэтгэх захирал Бен Кон коронавирусийн цар тахал сэтгүүлийн хэвлэлт, түгээлтэд сөргөөр нөлөөлөх тул ийм шийдвэрийг гаргаснаа мэдэгдсэн байна. Гэхдээ цуутай сэтгүүлийн цахим хувилбар уншигчдад хүрэх нь хэвээр тул та бүхэн тайван амгалан байж болох нь.

Сануулахад, тэртээ 1953 онд Хью Хефнерийн эрхлэн гаргасан Плэйбой сэтгүүлийн анхны дугаарын хавтсан дээр алдарт Мэрилин Монрогийн зураг нийтлэгдэж байсан юм.

Эх сурвалж www.wikimon.mn


URL: