Х.Бат-Ялалтыг 30 хоног цагдан хорилоо
Нийслэлийн прокурорын газраас Х.Бат-Ялалтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад Х.Бат-Ялалтад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
УИХ-ын гишүүн асан Эрдэнэчимэгийг айлган сүрдүүлэх аргаар 50 сая төгрөг авсан хэргээр Х.Бат-Ялалтад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан.
Нийслэлийн прокурорын газраас түүнийг цагдан хорих саналыг ирүүлснээр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Х.Бат-Ялалтыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.
Г.Сүрэн
URL: