Хойд Солонгос коронвирусээс болж олон улсаас тусламж гуйжээ
Хойд Солонгосын засаг захиргаа COVID-19 коронавирусийн цар тахалтай тэмцэхэд олон улсаас тусламж гуйсан сурагтай.
Шинэ төрлийн коронавирусийн халдвар анх 12 дугаар сард Хятадад эхэлсэн юм. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гуравдугаар сард энэ өвчний дэгдэлтийг цар тахал хэмээн нэрлэсэн. Хамгийн сүүлчийн мэдээллээр дэлхий даяар энэ халдварт 470 гаруй мянган хүн өртөөд байна.
БНАСАУ-д албан ёсны мэдээллээр халдвар авсан тохиолдол байхгүй. Гэхдээ тус улсын засгаас коронавирусийн халдварын цар тахалтай холбогдуулан олон улсаас тусламж хүссэн гэнэ. Тэд хүсэлтээ албан ёсоор гаргаагүй ч коронавирусийн шинжилгээний материал авах хүсэлт тавьжээ.
Хойд Солонгост коронавирусийн шинжилгээний материал хангалттай хэмжээгээр байхгүй болсон аж. Халдвар дэгдсэнээс хойш 590 хүн шинжилгээ өгсөн ч бүгд сөрөг гарсан гэжээ.
Эх сурвалж: news.rambler.ru
Орчуулсан Э.МАРТ
URL: