CoVid19: Халдварын хоёр дахь давалгаанд залуус өртөж байна

199

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан CoVid19-ийн халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл ”Өчигдөр мэдээлэл өгснөөс хойш дэлхийн 201  улсад халдвар бүртгэгдсэн байна. Дэлхийн эрдэмтэн судлаачид коронавирус халдварын хоёр дахь давалгаанд залуус өртөж байна гэж үзсэн. Ялангуяа 10-45 насныхан энэ өвчилж хүндрэх явдал дэлхий дахинд нэмэгдлээ гэсэн.

БНХАУ-д зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдол нэмэгдэж 400 гаруй болсон учраас энэ сарын 28-ны өдрөөс эхлэн агаарын нислэгүүдээ цуцалж хилээ хаах арга хэмжээ авч байгаа юм байна.

Нидерланд Улсын Нийгмийн эрүүл мэндийн байгууллагын судлаачид нийтийн бохир усны цооног буюу цэвэрлэх байгууламжаас коронавирус илрүүлсэн байна. Тиймээс уг вирус агаар дуслаас гадна өтгөний замаар тархах явдал нэлээд байгааг анхааруулсан ” гэв.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “ НҮБ-аас ядуу буурай орнуудыг дэмжих зорилгоор 2 тэрбум ам.долларын төсөвтэй хүмүүнлэгийн тусламжийн төлөвлөгөөг эхлүүлээд байна.

ДЭМБ-ын улс орнуудад өгч байгаа гол зөвлөмж бол тохиолдлыг илрүүлэх, тусгаарлах, эмчлэх тогтолцоо, чадавхыг бүрдүүлэх юм. Энэ бол сонголтын асуудал биш заавал биелүүлэх үүрэг гэсэн. Энэ тэмцэлд дангаараа ялалт байгуулахгүй. Хоорондоо мэдлэг, туршлага, нөөцөө хуваалцах нь хамгаас чухал байгааг онцлон тэмдэглэсэн” гэв.


URL: