БНСУ-аас ирэх иргэд тусгаарлагдах байр, хоолны төлбөрөө дараах дансанд төлнө

168

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ-аас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг МИАТ ТӨХК-иас 2020 оны дөрөвдүгээр сарын  02-ны өглөө 08:00 цагт Сөүл-Улаанбаатарын чиглэлд үйлдэхээр болсон.

Тус нислэгээр ирэх иргэд 21 хоног тусгаарлагдах бөгөөд ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулах юм байна.

Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичих ёстой аж.

Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгах юм байна.

Төлбөр төлөхдөө доорх загварын дагуу шилжүүлэг хийнэ үү


URL: