Халдвар авсан хүний эмчилгээнд өдөрт 800 мянган төгрөг зарцуулж байна

145

Монгол Улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо 11 боллоо. Тодруулбал, тусгай үүргийн онгоцоор буюу Сөүл-Улаанбаатарын онгоцноос хоёр, Берлин-Москва-Улаанбаатарын онгоцноос 7, Истанбул-Улаанбаатарын онгоцноос нэг илэрч, Франц иргэнтэй нийлээд нийт 11 болж байна.

Тэгвэл эдгээр 11 иргэний эмчилгээний зардалд зориулж нэг хүнд нэг өдөрт 800 мянган төгрөг зарцуулж байгааг ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү хэллээ. Үүнд хамгаалах хэрэгслийн зардал мөн орж байгаа аж.

Б.Аз


URL: