Албан ёсны нэршлийг “Токио-2020″ гэж хэвээр үлдээв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зуны XXXII олимпын наадмыг 2021 онд зохион байгуулахаар хойшилсон ч албан ёсны нэршлийг “Токио-2020″ гэж хэвээр үлдээхээр тогтжээ.
Мөн олимпын бамбарыг Япон улсад хадгалах аж. Мягмар гарагт /2020.03.24/ Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны Ерөнхийлөгч Томас Бах болон Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо нар цахимаар холбогдож, “Токио-2020″ Олимпын наадмыг 2021 онд зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнөөдөр хүргэсэн “COVID-19″ цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж тус шийдвэрийг гаргасан бөгөөд ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл уг шийдвэрийг баталгаажуулсан байна.
Дашрамд дуулгахад, Ихээхэн зардал гаргаж Токиогийн олимпын медаль, бэлэг дурсгалын зүйлсийг аль эрт бэлэн болгосон төдийгүй албан ёсны бүх л зүйл дээр “Токио-2020” гэсэн бичгийг өөрчлөх аргагүй юм.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: