Коронавирусийн голомт дээр нойргүй ажиллаж буй эмч нарын царай ямар болсон бэ

104

Коронавирусийн халдварын голомт дээр ажиллаж, нойргүй хоносон эмнэлгийн ажилтнуудын нүүр царай ямар болох талаар та төсөөлж байна уу. Коронавирусийн халдвартай өдөр шөнөгүй тэмцэж байгаа дэлхийн орнуудын эмч, эмнэлгийн ажилтнууд нойргүй өнгөрүүлсэн ээлжийн дараах  ядарч туйлдсан нүүр царайныхаа зургийг нийгмийн сүлжээнд тавьдаг болжээ. Халдвар авсан иргэдэд туслахын тулд яаж ажиллаж байгаагаа тэд олон нийтэд харуулж, хүмүүсийг гэртээ байхыг уриалж байна гэж хэвлэлд бичжээ.

Эмч нар коронавирусээс болж тогтоосон хөл хорионы дэгийг чандлан сахихыг иргэдэд уриалж байна. Британийн нэг эмнэлэгт ажилладаг Натали Силвей гэдэг эмэгтэй хүндхэн ээлжээс буусныхаа дараах гэрэл зургийг хамгийн түрүүнд шахуу тавьж,  халдвар авагсдын тоог нэмэгдүүлэхгүйн тулд өөрийгөө тусгаарлах дэгийг чанд сахихыг хүмүүсээс  хүсчээ.  Есөн цагийн турш хамгаалалтын хувцас,  амны хаалттай явж, COVID-19 – өөр өвчилсөн хүнд өвчтөнүүдийг зөөж байдаг тухайгаа эмч нар бичсэн байна. Тийнхүү тэд онцын шаардлагагүй бол гадагш  гарахгүй байхыг бүх хүнд уриалсаар байна.

Наталийг дэлхийн өнцөг бүрийн мэргэжил нэгтнүүд нь дэмжсэн байна. Амны хаалтыг удаан хугацаагаар зүүж, хувийн хамгаалалтын хувцас өмссөнөөр юунд хүргэдгийг харуулсан гэрэл зургийг эмч нар нийтлэх болжээ. Эмнэлгийн ажилтнуудын нүүр гүвдрүүтэж, шалбарч, зулгарч, улайсан харагдана.

Гэвч  биеийн гэмтэл нь хүний боломжоос хэт давсан ядаргаа шиг тийм ч аймшигтай биш гэж эмч нар үздэг байна. Коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг  хүлээж авахын тулд өдөр, шөнөгүй эмнэлэг дээр  байхад хүрч байдаг  тухай эмч нар ярьж байна гэж “Сан” сонинд бичжээ.

Үүнээс гадна, олон эмч, сувилагч мэргэжилт нэгтнүүддээ туслахын тулд улирч ажиллах нь ч байдаг байна.

Тэд вирусийг тархаахгүйн тулд гэр орондоо байхыг бүх хүнд уриалж байна.

Эмч нарын хэлж ярьж байгаа зүйл Twitter хэрэглэгчдийн сэтгэлийн утсыг хөнджээ.  Хүмүүс коронавирусийн халдвартай бие хайргүй үзэлцэж байгаа бүх хүнд талархаж, тэднийг дэмжиж байдаг тухайгаа бичиж байна.

Жишээлэхэд, Казахстаны Нур-Султан хотын захиргааныхны ярьснаар, тус хотын оршин суугчид эмч нарт талархаж, тэднийг дэмжиж байгаагаа илэрхийлэхдээ, тагтан дээрээ гарч, алга ташин хашгирч  байжээ.

 

110 109 108 107 106 105

Б.Атар


URL: