Я.Буянжаргал: Коронавирусийн эхний давалгааг амжилттай давсан, хоёр дахь давалгааны бэлтгэл ажлыг хангаж байна
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Нэгдүгээр сараас хойш нийт 3413 иргэнийг тусгаарлан ажиглалтад авч ажилласан. Харин өнөөдрийн байдлаар 2083 иргэн тусгаарлах байрт байна. Дархан-Уул аймагт 26 иргэн ажиглалтаас гарсан. Баян-Өлгий аймагт дөрвөн иргэн тусгаарлагдсан.
Тусгаарлах байранд орж буй иргэдийн хөдөлгөөнтэй хамт эмч эмнэлгийн 300 ажилтан тусгаарлагдсан. Амбулоторийн үзлэгт томуу томуу төст өвчний дэгдэлт 2.9 хувьтай бага байна.
Бид коронавирусийн эхний давалгааг амжилттай давсан. Хоёр дахь давалгааг эрсдэл багатайгаар давах судалгаа, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Эмнэлгийн орнуудын тоо хүн амын тохиолдлын тоотой харьцуулж нийт 5000 ор бэлтгэхээр төлөвлөсөн.
Бэлтгэгдсэн орнуудын 5-10 хувь нь эрчимт эмчилгээнийх гэж тооцож хангамжуудыг хийн ажиллаж байна. Нэн шаардлагатай үед төлөвлөгөөт мэс засал, сэргээн засах эмчилгээг түр хугацаанд хойшлуулна. Одоо батлагдсан тохиолдолд үндэслэн нэг өвчтөнд зарцуулах эмийн тооцоог гаргаж байна. Гэрийн ажиглалтад гарч буй иргэдэд хатуу сануулга, зөвлөмж өгч байна.
Шинж тэмдэггүй халдвар авсан нэг өвчтөн 30-100 хүнд халдвар тархаах магадлалтай.” гэв.
mongolcomment.mn
URL: