ХӨСҮТ: Халдвар авсан иргэдийн биеийн байдал сайн байна
ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү ”Гуравдугаар сарын 23-нд Нийслэлийн зургаан дүүргийн эмнэлгүүдээс санамсаргүй түүврийн аргаар 28 хүнээс шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй. Энэ нь эмнэлэгт байгаа уушигны хатгалгаатай гэх оноштойгоор эмчлэгдэх байгаа хүмүүс коронавирусын халдвар илэрч байна уу гэж тандалт судалгаа хийж байна гэсэн үг. Түүнчлэн энэ сарын 23-нд Алтанбулагийн боомтоор орж ирээд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр, Орхон аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Бусад шинжилгээ хийгдэж байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 186 хүн тандалтад байна.
Бид тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс шинжилгээ авсан. Дахин давтан шинжилгээ хийгдсээр байна. Өнөөдрийн байдлаар Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн шинжилгээг хийж байна.
Коронавирын халдвар авсан иргэдийн биеийн байдал сайн байна. Мөн эдгээд гарсан хүнд гурван удаа заавал шинжилгээ хийх ёстой байна. Учир нь дутуу эмчлэгдсэн тохиолдолд дахин халдвар тараах магадлалтай.
Тусгаарлагдах байранд 14 хоноод гарч байгаа иргэд гараад 14 хоног өөрийгөө гэртээ тусгаарлах нь маш чухал. Үүнийг бид цагдаа, тагнуултай хамтраад хянана. Иргэд өөрийгөө хуурч болохгүй” гэлээ.
Fact.mn
URL: