Италид 640 мянган хүн коронавирусийн халдвар авсан байж болзошгүй
Итали улсад коронавирусийн халдвар тохиолдол албан ёсны тооноос 10 дахин их байж магадгүй талаар хөл хорио тогтоож эхэлснээс хойш мэдээлэл цуглуулсан нэгэн агентлагийн дарга ярьжээ. Тодруулбал, Иргэний хамгааллын газрын дарга Анжело Боррелли гэгч “Ла Република” сонинд ярилцлага өгөх үеэрээ Итали улсад 640 мянган хүн вирусийн халдвартай байх боломжтой гэж үзэж байгаа талаараа ярьсан байна.
Италид вирусийн улмаас нас барсан хүний тоо аль хэдийнэ 6000 даваад байгаа. Мөн батлагдсан тохиолдлын тоо 64 мянгад хүрсэн. Гэвч зөвхөн эмнэлгийн тусламж авахыг хүссэн хүмүүс шинжилгээ хийж, халдвартай эсэхийг тогтоож байгаа юм байна. Тиймээс халдвар авснаа мэдээгүй, тогтоогдоогүй мянга мянган хүн байгаа гэж үзэж буйгаа ч ярьжээ.
URL: