Он гарсаар сүрьеэгийн 20 тохиолдол бүртгэгджээ

72

Ховд /МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг дэлхий нийтээр “Сүрьеэтэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг.

Ховд аймагт жилд 50-60 хүн сүрьеэ өвчтэй гэж оношлогдож байгаа нь улсын дунджаас хоёр дахин бага үзүүлэлт аж.

Өнгөрсөн 2019 онд Ховд аймгийн хэмжээнд сүрьеэ өвчний 56 тохиолдол бүртгэгдсэн.

Тэгвэл энэ оны эхний гурван сарын байдлаар нийт 20 хүн сүрьеэгээр өвчилсөн гэж оношлогдож, эмчлүүлж байна.

Сүрьеэ өвчнийг эрт илрүүлсэн тохиолдолд бүрэн эмчлэх боломжтой. Тиймээс иргэд сүрьеэ өвчний эсрэг вакцин, үзлэг оношилгоонд үе шаттай хамрагдахыг эмч мэргэжилтнүүд уриалав.


URL: