Д.Сарангэрэл: Коронавирусийн 10 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн ч энэ нь манай улсад тархахгүй гэсэн баталгаа биш
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцов. Тэрбээр хуралдаанд мэдээлэл хийх үеэрээ ”Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн 10 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирээд байна. Энэ нь манай улсад тархахгүй гэсэн баталгаа биш. Учир нь дэлхийн 194 улсад коронавирусийн халдвар тархаад байна” хэмээн онцлов. Мөн ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Иргэд эмнэлгээр үйлчлүүлэхдээ амны хаалт сайн хэрэглэх хэрэгтэй. Коронавирусийн халдвараас сэргийлэхэд албан газар, хувь хүний хичээл зүтгэл маш чухал байна” гэсэн юм.
Б.Аз
URL: