Италид коронавирусээр амиа алдагсдын тоо 5000 давлаа
Италийн Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр өглөөний 06:00 цагийн байдлаар амиа алдсан хүний тоо 5000 давсан талаар мэдээлжээ. Тодруулбал, гуравдугаар сарын 22-ны байдлаар COVID-19 вирусийн халдвараар 5476 хүн амиа алдсан байна.
Харин халдвар авсан хүний тоо 59138 болж, 7024 хүн эдгэрчээ. Италид дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл нэн шаардлагатай үйлчилгээ үзүүлэхээс бусад газруудыг ч хааж байгаа аж. Олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлаж, байгууллагуудыг хаасан учир хүнд байдалд ороод байна.
URL: