С.Одонтуяа дарга аа, 120 хүүхдийн цэцэрлэг барихаар цуглуулсан иргэдийн хандив хаачив

olloo_mn_1584925667_12Дөрвөн жилийн өмнө Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд 120 хүүхдийн цэцэрлэгийг барихаар болж, хандив цуглуулсан байдаг. Цэцэрлэгийн бүтээн байгуулалтад нийтдээ 870 сая төгрөг зарцуулагдана гэх судалгааг гарган, хандив цуглуулсан. Энэхүү хандивыг цуглуулахад МҮОНТВ манлайлан оролцсон байдаг. Тухайн үедээ энэ цэцэрлэгийн хэдхэн сарын дотор барина хэмээн ам гарч, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд батламж гардуулан сүрийг үзүүлж байв. Гэтэл тухайн үед батламж гардсан хүүхдүүд эхнээсээ сургуульд орж байхад цэцэрлэгийн барилга балгас хэвээр хэдэн оныг үдэв. Тухайн үед цугларсан мөнгө ч хаашаа орсон нь бүү мэд. Барилгын ажил 60 гаруй хувьтай явааг тухайн үед дуулгаж байв. Харин өнөөдөр тэр орчим баас шээс, хог новшны оромж болчихоод байгааг тус дүүргийн иргэд мэдээлж байна.

Талаас илүү хувийн гүйцэтгэлтэй цэцэрлэгийн барилгын ажил өнөөдрийг хүртэл зогсонги байдалд байгаагийн учир юунд байна вэ? Газар нь шийдэгдээд, барилгын ажил талдаа орчихсон хандиваар босох ёстой цэцэрлэгийн барилгын ажил яагаад дөрвийн дөрвөн царцав. Хариуцсан дүүрэг,  хорооны  Засаг дарга нар нь үүнийг харсан ч хараагүй юм шиг өнөөдрийг хүрсэн нь ямар учиртай вэ? Төрийн ажлыг залгамж халааг мартаж, түмний хүүхдүүдийг хуурсан цэцэрлэгийн барилгын ажлыг хэзээ дуусгах вэ, С.Одонтуяа дарга аа.

Olloo.mn


URL: