Гурван настай хүүхэд автомат угаалгын машинд гацсаныг онцгойгийн албан хаагчид эсэн мэнд гаргалаа

11

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 20 дугаар байранд Иргэн “А”-ийн /3 настай, эмэгтэй/ хүүхэд тоглож байгаад угаалгын машины сэгсрэгчинд ороод гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2020 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 19:06 цагт онцгой байдлын албанд иржээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан  алба хаагч, нэг автомашинтай 3.5 км зам туулан 19:11 цагт очиж эсэн мэнд гаргаж ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгчээ. “Covid-19″ вирусийн тархалтаас сэргийлэн цэцэрлэг, сургууль хичээллэхгүй байгаатай холбогдуулан бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх, юугаар тоглож байгаа зэргийг ажиглаж анхаарахыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.


URL: