Домогт Зорро хэрхэн амьдарч, хөрөнгөө зарцуулдаг вэ?
Мексикчүүдийн эрх чөлөөний төлөө тэмцэгч зоригт эр Зоррогийн дүрийг бүтээсэн Испанийн жүжигчин Антонио Бандерас “Dolor y Gloria” киногоороо “Оскар” кино наадмын эрэгтэй шилдэг дүрд нэрээ дэвшүүлж өрсөлдсөн билээ. Испанийн Малага мужид цагдаагийн хүү болж төрсөн бөгөөд дэлхийн хамгийн өндөр төлбөр авдаг кино жүжигчин аж. Тэрээр нэг кинонд тоглосноор 10 сая евро авдаг байна. Мөн 100 гаруй кинонд тогложээ. Кинонд тоглохоос гадна Антонио Бандерасын нэрийн хувцасны цуглуулга, “Диаволо” үнэртэн, ”Пимпи” рестораныг хамтран эзэмшдэг бусад бизнестэй аж. Антонио Бандерас Нью-Йорк, Их Британийн Суррей хот, Малага хотод таван давхар байшинтай юм байна.
Антонио Бандерас.
Испанийн “Гойя 2020” кино наадмаас шилдэг дүрийн эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн Антонио Бандерс Педро Алмодоварын найруулагчаар ажилласан “Dolor y Gloria” киногоороо Оскараас эрэгтэй шилдэг дүрийн шагнал авах шинэ шалгууртай тулгарсан юм. Малагад төрсөн тэрээр жүжигчнээс гадна олон цомог гаргасан бөгөөд “Бродвей” театрт тоглосон байна. Антонио Бандерас дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчин болох хүртлээ кино урлагт хүчээ сорих замаа 1982 онд 22 настайдаа “Хуурамч сормуус” кинонд тоглосноор эхэлжээ. Антонио Бандерас Испанийн Малага мужид 1960 оны наймдугаар сарын 10-нд төрсөн байна. Тэрээр цагдаа Хосе Домингес Бандерас, сургуулийн багш Ана Бандера Гальего нарын хүү юм. Цагдаагийн комиссараар ажилласан Хосе Домингес 87 настайдаа 2008 оны хоёрдугаар сард удаан хугацаагаар өвчилж байгаад нас баржээ. Харин түүний ээж Ана Бандера Гальего 2017 оны арваннэгдүгээр сарын 5-нд нас барсан байна. Антонио Бандерс “Зөвхөн гэр бүлийн хайр халамжийг биш, түүнд сайн сайхныг хүссэн найзуудыг нь бас авч одлоо. Тэд түүнийг үргэлж санана” гэж ээждээ зориулан хэлжээ. Бурхан түүнийг байх ёстой газар нь байлгаг гэсэн аж.
Түүний жинхэнэ нэрийг Хосе Антонио Домингес Бандера гэдэг. Гэв 1980 онд нэрээ Антонио Бандерас болгож өөрчилжээ. Гэр бүлийнхээ санхүүг авч явдаг Франциско Хавьер гэдэг дүүтэй. Түүнээс хойш хоёр жилийн дараа төрсөн дүү нь түүнийг Антонио гэхийн оронд Хосе гэж дууддаг цорын ганц хүн юм байна. Мөн ахынхаа номер нэг шүтэн бишрэгч гэж өөрийгөө зарладаг дүү нь үргэлж Антонио Бандерасын том адал явдлын ард байдаг хүн аж. Түүнээс гадна Антониог үргэлж Малагатай холбодог хүн гэнэ. Тэрээр ахынхаа бүх компанийг удирдаж ажилладаг байна.
Антонио Бандерас мэргэжлийн хөлбөмбөгчин болохыг хүсч байжээ. Гэвч 15 настайдаа хөлөө хугалсныхаа дараа энэ мөрөөдлөө орхисон байна. Түүнийг хөлбөмбөг тоглохыг харсан хүмүүс хөлбөмбөгчин болох авьяастай юм гэсэн аж. Харамсалтай нь хөлөө хугалснаар энэ спортыг орхиход хүрчээ. Тэрээр Ана Лезатай 1987 онд гэрлэсэн ч 1995 онд салсан байна. Салсныхаа дараа Леза 3.4 мянган евро хүлээн авсан байна. Мөн гурван жилийн турш сард 15 мянган евро авч байжээ. Антонио Бандерас дараа жил нь 1996 онд Мелани Гриффиттэй гэрлэсэн ч 2014 онд салсан байна. Харин 2015 онд тэрээр салсан эхнэртээ сар бүр 60 мянган евро төлж байжээ. Мелани Гриффит Пикассогийн зурагтай салсан нөхөртэйгөө амьдарч байсан Аспен хотод үлдсэн аж. Жүжигчин Антонио Бандерас Пикассо болон Риверагийн зурагнууд болон Марбеллд байшинтай байжээ. Олон улсын хэмжээнд “Мамбогийн хаан” кинонд тогложээ. Харин англи хэл мэдэхгүй учраас кино зохиолыг галиглан сурсан байна. 1997 онд “Диаволо” үнэртэнг бүтээжээ. Гэхдээ тэрээр кино урлагаас гадна өөр бизнестэй испани жүжигчин биш байв. Мөн 2016 онд түүний охин Стелла дель Кармен Лондонгийн нэр хүндтэй Централ Сайнт Мартинс сургуульд сурах үеэр дизайнаараар суралцсаныхаа дараа Антонио Бандерас загварын хувцасны коллекцтой болсон аж. Тэрээр энэ хувцаснуудаа газар дундын тэнгисийн соёлд болон дэлхийн II дайны дараа Европын мөрөөдөлд түлхэц өгсөн гэж онцолжээ. Харин түүний бүтэлгүйтсэн бизнест сүлжээ ресторан, мотоциклийн баг болон Калейдо дисконы газар ордог байна. Антонио Бандерасын 2010 оноос ажиллаж эхэлсэн Лагримас, Фаворес сан өнгөрсөн оны наймдугаар сард Малага мужийн буяны ажилд 1.7 мянган евро хандивлажээ.
-Би азтай байна.Тэгээд болоо. Учир нь надад итгэж тасалбар худалдаж авдаг хүмүүс, захирлууд, продюссер гэсэн олон хүн байна.
Дүү Франциско Хавьертэй хамт.
Тэрээр төрөлх Малага мужтайгаа холбоотой байсан бөгөөд чадах бүхнээ өгөхийг зорьдог байсан аж. Мөн 2017 онд мужийнхаа хамгийн дуртай Пимпи рестораныг худалдаж авсан байна. Үүнээс жилийн дараа нийтийн цахим сүлжээнд түншээр Вибукийг нэмжээ. Энэ нь дасгал сургуулилт болон урлагийн авьяасыг хөгжүүлэхийг зорьсон шинэчлэл аж. Антонио Бандерас өнгөрсөн жил гурав дахь удаагаа “El Corte Inglés” хувцас загварын компанийн эрэгтэй хувцасны загварыг сурталчилсан байна. Харин Оптикалиа нүдний шилний компанийн сурталчилгаанд олон удаа тоглосон. 2015 онд түүний анхны нүдний шилийг энэ нүдний шилний загварт зориулан бүтээжээ. Мөн цагны “Висерой” компанийн сурталчилгаанд 10 жил оролцсон байна. Энэ бүхнээс тэрээр жилд 75 мянган евро олдог аж. Харин киноны хувьд 10 сая евро олдог бөгөөд 100 гаруй төсөлд оролцжээ. Испанид үл хөдлөх хөрөнгийн зургаан компанитай. Мөн кино бүтээх болон зохиогчийн эрхийн бизнес эрхэлдэг аж. Энэ бизнес нь түүнд 25 сая еврогийн орлого оруулдаг байна. Антонио Бандерас Бентли Континентал ЖТ Кабрио, BWB 6, Порше 911 Кабрио гэсэн гурван машинтай. Машинд дуртай тэрээр” Формула-1” автомашины уралдаанд дуртай аж. 2018 онд сард 7000 евро төлдөг онгоцоо 4.5 сая еврогоор худалдан авчээ. Харин 2014 онд өөрөөсөө 20 дүү Николь Кимпелтэй эхнэр Мелани Гриффитээс салаагүй байхдаа уулзаж эхэлсэн байна. Антонио Бандерас 2017 онд зүрхний шигдээс болжээ. Түүнийг аврахад Николь Кимпел чухал үүрэг гүйцэтгэсэн гэж ярьсан байна. Нэрт жүжигчин хэлэхдээ “Миний найз бүсгүйн толгой өвдөж байсан. Гэрт толгойны өвчин намдаахаар уулгах юу ч байгаагүй. Тиймээс тэр өвчин намдаагч юм уу, юу ч байсан хамаагүй ямар нэгэн юм худалдаж авахаар гарсан. Ганц олдсон аспиринийг худалдаж авсан. Маргааш өглөө нь надад зүрхний шигдээс өвчний шинж тэмдэг илэрсэн. Би юу болж байгааг сайн мэдэж байсан. Николь миний хэлэн дээр нэг аспирин тавьж намайг аварсан гэв. Антонио Бандерас зүрхэнд цус шахдаг артерийн судасны хагалгаанд гурван удаа орж байжээ. Тэрээр үүнийгээ миний амьдралыг аварсан хоёр дахь боломж гэж дурсдаг аж.
-Надад ажиллаж, хөдөлмөрлөх чадвар байна. Би амрах үедээ ч ажилладаг.
15 настайдаа мэргэжлийн хөлбөмбөгчин болохыг хүсдэг байв.
Мамбогийн хаад кинонд.
Эхнэр Николь Кимпелтэй хамт.
Эх сурвалж: www.polit.mn
URL: