ХӨСҮТ: Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол 10 боллоо

54845756-2629-4214-9844-F2895E5B9F21

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү ”ХӨСҮТ-д одоогоор 193 хүн ажиглалтад байна. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 156 хүнд шинжилгээ хийхэд дөрвөн иргэнээс коронавирусийн халдвар илэрч, нийт Монгол Улсад коронавирусийн халдвар 10 боллоо. Энэхүү дөрвөн иргэний хоёр нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй.

Бусад иргэний шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна. Дорноговь аймагт батлагдсан /франц иргэн/ тохиолдлын хавьтал болох 58 иргэний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Хэнтий аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариунд коронавирусийн халдвар илрээгүй. Мөн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс гадна гуравдугаар сарын 20-нд нэг сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаад байна” гэв.

Б.Аз


URL: