Манай улс хөл хорионд байгаа тамирчдаа авна

133

Шинэ коронавирусийн халдварын улмаас Монголын хүндийн өргөлт, бокс, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн 30 орчим тамирчин, дасгалжуулагч Турк улсад хөл хорионд ороод байна.

Тэд эх орноосоо ирэх тусгай үүргийн онгоцыг хүлээж буй юм. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос Улаанбаатар-Истанбулын нислэгийг энэ сарын 18-ны өдрийн 06.30 цагт хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж.
Онгоц Истанбул хотод орон нутгийн цагаар 10.00 цагт бууж, Улаанбаатар хот руу орон нутгийн цагаар 11.40 цагт хөөрөх төлөвлөгөөтэй байна.
Б.Номуун
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Сэтгэгдэл бичих