Тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван иргэнээс “COVID-19″-ийн халдвар илэрчээ

89949312_1287202324822401_7529262005589377024_oУлаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатар, Берлин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван монгол хүний лабораторын эхний шинжилгээнээс “COVID-19″ буюу шинэ коронавирусний халдвар илэрчээ. Энэ тухай Эрүүл мэндийн яам өнөөдрийн 22.50 цагт шуурхай мэдээлэл хийхдээ мэдэгдлээ.

Халдвар авсан хүмүүст шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлж, ойрын хавьтлуудыг нарийвчлан тогтоож байгаа тухай тус яамны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар тэмдэглэв. Тэрбээр, “Францаас Германаар дамжин ирсэн эмэгтэйн биеийн байдал хүнд байгаа бөгөөд шаардлагатай тусламж арга хэмжээг авч байна. Ойрын хавьтлын есөн иргэнийг мөн тусгаарлалаа. Халдвар гарсан улс орноос иргэдээ татах нь эрсдэлтэй гэж тооцсон учраас зохих бэлтгэлийг хангаж тухайн иргэдийг нэг бүрчлэн тусгаарласан байгаа” хэмээв.

Шинжилгээний хариу өнөөдөр оройн 20.00 цагт гарсан байна.


URL: