Сайхан мэдээ: 207 хүний шинжилгээ СӨРӨГ буюу ХАЛДВАРГҮЙ гарлаа

10047

COVID 19 халдвар илэрсэн Францын иргэнийг Дорноговь аймгаас ХӨСҮТ-д авчирч эмчилж байгаа билээ. Түүнтэй хамт онгоцоор ирсэн, галт тэргээр явсан, уулзсан, гар барьсан гээд нэгдүгээр хавьтлын хүмүүсийг олж тогтоон 126 хүнийг тусгаарлаж шинжилгээ авсан. Тэдгээр иргэдийн шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан.

Тэгвэл өнөөдөр /2020.03.13/ халдвар авсан Франц улсын иргэнтэй хамгийн ойр байсан 9 хүн болон нийт 58 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гарчээ.

Одоогийн байдлаар 207 иргэний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гэж гарсан гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг хэллээ.


URL:

Сэтгэгдэл бичих