Сүмогийн тэмцээн анх удаа хаалттай зохион байгуулагдана

07ad76_sumo_ring_x974

Энэ долоо хоногийн сүүлээр эхлэх хаврын тэмцээнийг хаалттай зохион байгуулахаар болсноо Японы Сүмогийн Холбооны удирдах зөвлөл өчигдөр зарласан байна.

Шинэ коронавирусын аюултай холбоотойгоор Японы засгийн газар спортын холбоод, тэмцээн уралдаан зохион байгуулагчдад хандаж, олон хүн цугларсан үйл ажиллагаануудаа цуцлах, эсвэл хойшлуулахыг уриалсан юм. Хаврын тэмцээнийг зөвхөн NHK сувгаар дамжуулах бөгөөд аль нэг бөхөөс коронавирусын халдвар илэрвэл тэмцээнийг шууд зогсоохоор болжээ. Өөрөөр хэлбэл сүмо бөхчүүд анх удаа үзэгчгүй хоосон танхимд барилдах болж байна. Сүмогийн Холбоо тэмцээнийг цуцлах, эсвэл хаалттай явуулах хоёр хувилбарыг өчигдөр хэлэлцсэн аж.

Сүмогийн түүхэнд жилд зургаан удаа болдог гол тэмцээн хаалттай явагдаж байсан тохиолдол байдаггүй. Харин хоёр удаа цуцлагдаж байсан түүхтэй. 2011 оны гуравдугаар сард бөхчүүд хоорондоо “найраа хийдэг” гэсэн дуулиан дэгдэх үед нэг удаа тэмцээн цуцлагдаж байжээ.

Нөгөө нэг тохиолдол нь 1946 оны зун дэлхийн хоёрдугаар дайнд сүйрсэн Рёгоку Кокугикан ордныг сэргээн босгох шалтгаанаар цуцлагдаж байсан гэдэг. Харин энэ удаа хоосон танхимд сумо барилдахаар болсон байна.

http://erennews.mn/article/30837


URL:

Сэтгэгдэл бичих