Иргэдийг эх газрын Хятадаас нэвтрэн орохыг хоригложээ

5e3b932a5f8b2Шинэ төрлийн коронавирус дэгдсэнтэй холбоотойгоор Тайванийн засаг захиргаа иргэдийг эх газрын Хятадаас нэвтрэн орохыг бүрэн хоригложээ.

 Түүнчлэн БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макаогаас ирсэн гадаадын иргэдийг нэвтрэхийг бүрэн  хориглох шийдвэрийг Тайванийн удирдлага гаргажээ.

“2019-nCoV” вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчин Ухань хотод дэгдэж эхэлсэн тухай БНХАУ-ын эрх баригчид 12 дугаар сарын сүүлчээр мэдэгдсэн юм. БНХАУ-аас гадна энэ өвчний тохиолдол өөр 23 улсад бүртгэгдээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ДЭМБ олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан юм. Одоогоор энэ өвчнөөр халдварласан хүний тоо 28 мянга даваад байгаа бол 563 хүн энэ өвчний улмаас нас барж, 1153 хүн эдгэрсэн байна.


URL:

Нэр: Zochin Огноо: 6 February 2020

Амьд үхдэлийг хорьж байгаад устгах

Сэтгэгдэл бичих