“Жек Ма” сан коронавирусийн вакцины судалгаанд 14.4 сая ам.доллар хандивлана
“Жек Ма” сан 14.4 сая ам.долларыг хандивлахаар болжээ. Тодруулбал, “Alibaba” группийг үүсгэн байгуулагч Жек Ма коронавирусийн вакцины судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг дэмжих зорилгоор 100 сая юань хандивлахаа мэдэгдсэн байна.
Тэрбээр, “Эрдэмтэд цаг хугацаатай уралдан ажиллаж байгаа хэдий ч вакцины судалгаанаас өгсүүлээд их хэмжээгээр үйлдвэрлэх, хэрэглэх хүртэл амаргүй замыг туулна гэдгийг бид сайн мэдэж байгаа. “Жек Ма” сан вирусний эсрэг тэмцэж буй анагаахын шинжлэх ухааны салбарт илүү их тусламж үзүүлэхийн төлөө зүтгэх болно” хэмээжээ.
ZUV.MN
URL: