2011 онд 58,3 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон “ХААН” банк зээлийнхээ хүүг огцом нэмж, иргэдийг бухимдуулж байна
Банк гэдэг мөнгөний уут эзэндээ асар их ашиг авчирч, иргэдэд бөөн дарамт учруулдаг болсоор удаж байна. Монголын хамгийн том банк “Хаан” гэхэд л өөрийнхөө бүрэн хаанчлалыг тогтоож чаджээ. Тус банк 2010 онд 30 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон. “Хаан” банкны эзэд энэ мөнгөө чамлаж, Америк захирал урьж авчирсан юм гэнэлээ. “Хаан” банкны захирлаар томилогдсон энэ эр “Та нарын ашгийг хоёр дахин өсгөж өгнө” гэдэг ам тангараг өргөсөн гэдэг яриа бий. Үнэндээ ч тэрбээр “Хаан” банкны ашгийг сайн өсгөж өгч. Өнгөрсөн 2011 онд тус банк 58,3 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон байх юм. 58,3 тэрбум төгрөг гэдэг асар их мөнгө. Тус банк энэ мөнгийг зээлийн хүү, үйлчилгээний төлбөрөөс л босгосон хэрэг. Гэвч энэ мөнгө “Хаан” банкны эздэд бас л чамлалттай санагдсан бололтой. Тэд зээлийнхээ хүүг нэмж, 2012 онд олох ашгаа нэмэхээр шийдсэн байх юм. Мөнгөний ханш унаж, юмны үнэ өсч, иргэдийн амьдрал хауй улам бүр доройтож байгаа энэ үед “Хаан” банкны эзэд өөрсдийнхөө ашгийг л нэмэгдүүлэхийг хүсч байна. Хуучин Хөдөө аж ахуйн банкны суурин дээр боссон энэ банкны нийт хувьцааны 81 хувийг япончууд, үлдсэн хувийг нь Таван Богд Трэйд” ХХК, Олон Улсын Санхүүгийн Корпораци , “Девелопмент Альтернатив Инк.” (DAI) болон “Морроу Фэмили Траст” нар тус тус эзэмшдэг. Үндсэндээ 100 хувь гадны банк гэж ойлгож болно. Тиймээс тус банкны захирлын албыг дан гадныхан л хашдаг. Өнөөдөр тус банкны гүйцэтгэх захирлыг үүргийг гүйцэтгэж суугаа Японы иргэн Норихико Като 2012 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр 27 тоот тогтоол гаргжээ. Тэрбээр “Зээлийн хорооны 2012 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн Орон сууцны болон бизнесийн зээлийн бүтээгдэхүүний нөхцлийг шинэчлэн батдасугай гэдэг тушаал гаргажээ. Ингэснээр “Хаан” банкны зээлийн хүү огцом өсч, иргэд дааж давшгүй том ачаа үүрэх болчихоод байна.
ХААН банкны зээлийн бүтээгдэхүүний нөхцөл
ХААН банкны зээлийн бүтээгдэхүүний нөхцөл | |||||||||||||||||||||||||||
1.Бизнесийн зээл | |||||||||||||||||||||||||||
1.2 Шуурхай бичил зээл | |||||||||||||||||||||||||||
Өмнөх нөхцөл | Одоогийн мөрдөж байгаа нөхцөл | ||||||||||||||||||||||||||
Зээлийн хугацаа /сараар/ | Зээлийн хүү | Зээлийн хугацаа /сараар/ | Зээлийн хүү | ||||||||||||||||||||||||
Сарын | Жилийн | Сарын | Жилийн | ||||||||||||||||||||||||
12 хүртэл сар | 2,0%-1,5% | 24,0%-18,0% | 1-18 сар | 2,2%-1,6% | 26,4%-19,2% | ||||||||||||||||||||||
13-18 хүртэл сар | 2,0%-1,6% | 24,0%-19,2% | |||||||||||||||||||||||||
1.2 Бизнесийн зээл | |||||||||||||||||||||||||||
Өмнөх нөхцөл | Одоогийн мөрдөж байгаа нөхцөл | ||||||||||||||||||||||||||
Зээлийн хугацаа /сараар/ | Зээлийн хүү | Зээлийн хугацаа /сараар/ | Зээлийн хүү | ||||||||||||||||||||||||
Сарын | Жилийн | Сарын | Жилийн | ||||||||||||||||||||||||
12 хүртэл сар | 2,0%-1,4% | 24,0%-16,8% | 1-12 хүртэл сар | 2,2%-1,5% | 26,4%-18,0% | ||||||||||||||||||||||
13-18 хүртэл сар | 2,0%-1,5% | 24,0%-18,0% | 13-18 хүртэл сар | 2,2%-1,6% | 26,4%-19,2% | ||||||||||||||||||||||
19-36 хүртэл сар | 2,0%-1,6% | 24,0%-19,2% | 19-24 хүртэл сар | 2,2%-1,7% | 26,4%-20,4% | ||||||||||||||||||||||
1.3 Хөрөнгө оруулалт | |||||||||||||||||||||||||||
Өмнөх нөхцөл | Одоогийн мөрдөж байгаа нөхцөл | ||||||||||||||||||||||||||
Зээлийн хугацаа /сараар/ | Зээлийн хүү | Зээлийн хугацаа /сараар/ | Зээлийн хүү | ||||||||||||||||||||||||
Сарын | Жилийн | Сарын | Жилийн | ||||||||||||||||||||||||
1-12 хүртэл сар | 2,0%-1,4% | 24,0%-16,8% | 1-12 хүртэл сар | 2,2%-1,5% | 26,4%-18,0% | ||||||||||||||||||||||
13-18 хүртэл сар | 2,0%-1,5% | 24,0%-18,0% | 13-18 хүртэл сар | 2,2%-1,6% | 26,4%-19,2% | ||||||||||||||||||||||
19-36 хүртэл сар | 2,0%-1,6% | 24,0%-19,2% | 19-36 хүртэл сар | 2,2%-1,7% | 26,4%-20,4% | ||||||||||||||||||||||
37-60 хүртэл сар | 2,0%-1,6% | 24,0%-20,4% | 37-60 хүртэл сар | 2,2%-1,8% | 26,4%-21,6% | ||||||||||||||||||||||
Орон сууцны зээлийн хүү 6-8 хувиар нэмэгджээ
2. Орон сууцны зээл |
|||||||||||||||||||||||||||
2.1 Орон сууц худалдан авах зээл | |||||||||||||||||||||||||||
Өмнөх нөхцөл | Одоогийн мөрдөж байгаа нөхцөл | ||||||||||||||||||||||||||
Зээлийн хугацаа /сараар/ | Урьдчилгаа төлбөр | Зээлийн хүү | Зээлийн хугацаа /сараар/ | Урьдчилгаа төлбөр | Зээлийн хүү | ||||||||||||||||||||||
Сарын | Жилийн | Сарын | Жилийн | ||||||||||||||||||||||||
120 хүртэл сар | 30%-39,9% бол | 1.60% | 19.20% | 120 хүртэл сар | 30%-39,9% бол | 2.10% | 25.20% | ||||||||||||||||||||
40%-49,9% бол | 1.50% | 18.00% | 40%-49,9% бол | 2.00% | 24.00% | ||||||||||||||||||||||
50%-аас дээл бол | 1.40% | 16.80% | 50%-аас дээл бол | 1.90% | 22.80% | ||||||||||||||||||||||
2.2 Амины сууц хашаа байшин худалдан авах зээл | |||||||||||||||||||||||||||
Өмнөх нөхцөл | Одоогийн мөрдөж байгаа нөхцөл | ||||||||||||||||||||||||||
Зээлийн хугацаа /сараар/ | Урьдчилгаа төлбөр | Зээлийн хүү | Зээлийн хугацаа /сараар/ | Урьдчилгаа төлбөр | Зээлийн хүү | ||||||||||||||||||||||
Сарын | Жилийн | Сарын | Жилийн | ||||||||||||||||||||||||
36 хүртэл сар | 30%-39,9% бол | 1.65% | 19.80% | 60 хүртэл сар | 30%-39,9% бол | 2.20% | 26.40% | ||||||||||||||||||||
40%-49,9% бол | 1.55% | 18.60% | 40%-49,9% бол | 2.10% | 25.20% | ||||||||||||||||||||||
50%-аас дээл бол | 1.45% | 17.40% | 50%-аас дээл бол | 2.00% | 24.00% | ||||||||||||||||||||||
37-60 хүртэл сар | 30%-39,9% бол | 1.70% | 20.40% | ||||||||||||||||||||||||
40%-49,9% бол | 1.60% | 19.20% | |||||||||||||||||||||||||
50%-аас дээл бол | 1.50% | 18.00% |
Ийнхүү “Хаан” банкны зээлийн хүү огцом өслөө. Үүнээс үүдэн тус банкнаас зээл авах, шинэ орон байртай болох, бизнес хийх хүсэлтэй байсан олон хүний хүсэл боомилогдов.
“Хаан”банк монголчуудыг залгиж, улам ядууруулж байна. Тус банк, малчдын 80 хувийг тэтгэврийнхнийг100 хувь өрөнд барьцаалаад байгаа. Мөн эмч, багш цагдаа зэрэг төрийн албан хаагчид бас л цалингийн зээлийн сүлжээнд орооцолдсон. Үнэндээ тэдний хөлс хүчийг шавхаж, асар их хэмжээний ашиг олдог энэ банк таван оюутанд тэтгэлэг олголоо, олимп үзүүлэх сугалаат хадгаламж гаргалаа. Бид нийгмийн хариуцлагатай компани боллоо гэж өөрсдийгөө рекламддаг ч нийгмийн өмнө хүлээх хариуцлагагүй тэдэнд алга.
Харилцагчаа харц мэт дээрэлхдэг “Хаан” банк
“Хаан” банктай холбоотой гомдол тасардаггүй. Гэвч тэд монгол улс даяар аалзны шүлс шиг хэрсэн салбарынхаа тоо, бас эрх баригчдад нөлөөлж чаддаг нөлөөнийхөө хүчээр ашиг орлогоо үлэмж нэмэгдүүлж, олсон мөнгөө гадаад эзэндээ өргөл барьц шиг барьж, харин монголчуудад хэтэрхий хатуу харгис хандсаар байна. “Танд итгэлтэй, түмэнд” гэж өөрсдийгөө рекламддаг энэ банкны үйл ажиллагаа, үйлчилгээ сүүлийн үед эрс доголдож, теллерүүд нь харилцагчийнхаа мөнгийг хүртэл хулгайлах болсон. Бас мөнгийг нь хулгайлаад зогсохгүй, элдвээр шахаж дарамталдаг болж. Шинэ оны босгон дээр ажилчдынхаа цалинг өгөх, баяр ёслол тэмдэглэхээр нэг харилцагч данснаасаа долоон сая төгрөг авахаар Багшийн дээдийн хажуу талын Хаан банкны салбарт ханджээ. Гэтэл теллер бүсгүй “Таны мөнгийг өгөхгүй. 2004 оны 8 сарын 21-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс танай байгууллагатай холбоотой санамж бичиг ирсэн байна” хэмээн гэдийгээд суучих нь тэр. Дөрвөн жилийн өмнө ирсэн санамж бичиг аль эрт хүчингүй болсон. Түүнээс хойш байнга гүйлгээ хийж байсан. Энэ санамж бичиг манайд ямар ч хамаагүй” хэмээн учирлаад ч нэмэр болсонгүй. Надад хамаагүй. Та төв банкин дээр очиж уулз” гээд халгаасангүй. Аргаа барсан үйлчлүүлэгч бухимдахаас цааш юу ч хийж чадалгүйгээр гар хоосон гарчээ. Үүнээс болж шинэ он тэмдэглэхээр цалингаа хүлээж суусан хүмүүс гэртээ бас д хоосон харьсан байх юм. Дөрвөн жилийн өмнөх санамж бичгийг хүчингүй болгоогүй “Хаан” банк буруутай нь мэдээж. Хэрвээ тэд энэ санамж бичгийг хүчингүй болгоогүй байсан юм бол өнгөрсөн хугацаанд гүйлгээ хийхгүй байх ёстой байсан нь дамжиггүй. Гэтэл санамж бичиг ирснээс хойш 200 гаруй гүйлгээ хийж, байнга үйлчилгээ үзүүлж байсан хэрнээ гэнэтхэн дансыг нь хаасан байх юм. “Хамгийн сонирхолтой нь таны гүйлгээг хаасан манай ажилтны буруу гэж тэд мэдэгджээ. Гэхдээ бүх юм өнгөрсөн хойно. “Хаан” банкны энэ хавчилт дарамтнаас болж төлөх ёсгүй мөнгийг бусдын өмнөөс төлж, сая гаруй төгрөгөөр хохирсон хохирогчдоос тус банкныхан ядахдаа уучлалт ч гуйлгүй өнгөрчээ.
URL: