ДЭМБ коронавирусний тархалтын аюулын үнэлгээгээ дээшлүүлжээ
МОСКВА. /Interfax/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ шинэ коронавирусний халдвар дэлхийн хэмжээнд тархах аюулын түвшнийг нэмэгдүүлснээ мэдэгдлээ гэж Европын хэвлэлүүд мэдээлжээ.
“Халдварын аюул Хятадад маш өндөр, бүс нутгийн хэмжээнд өндөр, дэлхийн хэмжээнд өндөр байна” гэж ДЭМБ-ын коронавирусний нөхцөл байдлын талаарх тайлан мэдээнд дурдсан байна.
Өмнөх тайлангуудад вирусний халдвар дэлхийн хэмжээнд тархах аюулыг “аядуу” гэж үнэлж байжээ. ДЭМБ-ын мэргэжилтнүүд өмнөх үнэлгээнүүдэд алдаа гаргасан байсан, одоо засаж залруулсан гэдгээ тэмдэглэсэн байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр, БНХАУ-д коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо 106 болж, халдварласан хүний тоо 4515-д хүрчээ.
Монцамэ агентлаг
URL: