Бүх ард түмний их хуралдай болно
МАХН, МҮАН, БНН болон иргэний хөдөлгөөний төлөөллүүд энэ сарын 13, 14-нд Монголын бүх ард түмний их хуралдай зохиохоор болсноо өчигдөр мэдэгдлээ.
Үүнд, Монгол орны өнцөг булан бүрээс сонгогдон ирсэн МАХН, БНН, МҮАН, МНН-ууд болон Монголын эмэгтэйчүүдийн холбоо, “Эрс шинэчлэл”, “Миний Монголын газар шороо” болон бусад хөдөлгөөний төлөөллүүд оролцох юм байна.
Их хуралдайгаар үндэсний аюулгүй байдалд тулгамдаж буй өнөөгийн асуудал, УИХ-аас баталсан Сонгуулийн хуулийг шүүн хэлэлцэхийн зэрэгцээ хэрхэн шийдвэрлэх гарц эрэлхийлэхээр төлөвлөжээ.
Ц.Батболд
URL: