Монгол иргэн Моллаей Саеид эхний тойрогт ялагдлаа
Жүдо бөхийн “World masters” тэмцээн БНХАУ-д хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр Монголын 10 жүдоч барилдсанаас Г.Хэрлэн, Г.Наранцэцэг нар мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртэн, М.Уранцэцэг V байрт шалгарсан.
Монголын зургаан бөх барилдаж буйгаас Гавьяат тамирчин Г.Одбаяр ялагдан, тэмцээнээ дуусгаад байгаа.
Эрэгтэйчүүдийн 81 кг-д зодоглож буй Монгол улсын иргэн болсонДАШТ-ий алт, хүрэл медальт Моллаей Саеид эхний тойрогт Италийн бөх Кристиан Парлатийг цэвэр ялагдав.
Өөр орны бөх Монгол Улсын нэрийн өмнөөс анх удаа барилдсан нь энэ.
URL: