Монголын бодибилдинг фитнессийн тамирчид тэргүүлж байна
Бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн БНСУ-д үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр бодибилдингийн төрлийн +75 кг-д өрсөлдсөн Б.Хэрлэн дэлхийн аварга болсон юм. Тэмцээний хоёр дахь өдөр Н.Анужин, Д.Энхбилэг нар дэлхийн аваргын алтан медаль хүртжээ. Азийн аварга, ОУХМ Н.Анужин дэлхийн аваргад түрүүлж дэлхийн хошой аварга боллоо.
Бодибилдинг, фитнессийн спортоор 2013 оноос хойш хичээллэж буй тэрбээр дэлхийн хошой аварга болсон нь энэ. Өнгөрсөн сард Индонезэд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн, медаль хүртсэн Н.Анужин 2017 онд Монголд болсон дэлхийн аваргад анх удаа түрүүлж байжээ. Тэрбээр 2015 онд Хонконгийн олон улсын тэмцээнээс хоёр алтан медаль хүртэн, хожим нь Азийн аварга болсон юм.
Г.Юмсүрэн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: