“Мон Уран”-ы Б.Наранхүүг шалгах ёстой гэж үзжээ

Сүхбаатар дүүргийн шүүхэд “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормааг шүүх хурал  өчигдөр боллоо. Шүүх бүрэлдэхүүн сэтгүүлч Д.Болормаад холбогдох хүний нэр төрд халдсан гэх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан байна. Учир нь уг хэрэгт нэхэмжлэл гаргаад байгаа “Мон Уран” компанийн захирал Б.Наранхүүг шалгах ёстой гэж үзсэн байна. Мөн мөрдөн байцаалт явуулахдаа эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн  гэж үзжээ.

Шүүх хуралд шүүгчээр  Ш.Төгсгэрэл, Улсын яллагчаар  Ш.Баярбилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Монгол нар оролцсон байна.   Сэтгүүлч Д.Болормааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр буруутгаж байгаа.  Тэрбээр насанд хүрээгүй хүүхдүүдийг садар самуунд уруу татсан хэрэг нийгэмд байгаа гэдгийг илчлэн бичсэнийхээ төлөө ийнхүү шүүхийн хаалга татаад байгаа билээ. Өмнөх шүүх хурлын үеэр хариуцагчийн өмгөөлөгч Ц.Монгол шүүгчээ солих хүсэлт тавьж, хурлыг хойшлуулж байсан юм. Сэтгүүлч П.Болормаагийн эсрэг гомдол гаргаад байгаа “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүг шүүх хуралд өөрийн биеэр оролцуулах хүсэлт гаргасан ч тэрбээр Сингапур улсад байгаа тул өчигдөр хүрэлцэн ирээгүй байна.

С.Отгон


URL:

Сэтгэгдэл бичих