Майкрософт компани ажлын ДӨРВӨН ӨДӨРТЭЙ долоо хоногийг ТУРШИЖ үзжээ
Майкрософт компани өнгөрсөн наймдугаар сард Япон дахь салбартаа ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж, үр дүнгийг олон нийтэд танилцуулжээ.
“Work-Life Choice Challenge” нэртэй уг туршилтад 2280 ажилтан хамрагдсан бөгөөд үр дүнд нь ажилчдын сэтгэл ханамж нэмэгдээд зогсохгүй, бүтээмж нь өмнөх оны наймдугаар сартай харьцуулахад 40 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Компанийн зүгээс баасан гарагийг цалинтай амралтын өдөр болгосон байна.
Тэд туршилтын хугацаанд дотоод уулзалтуудын уртыг 30 минутаар хязгаарлаж, мессеж аппликэйшн ашиглан зайнаас ажлаа амжуулж, и-мэйлд хариу бичих цагийг ч багасгажээ.
Харин туршилтын үр дүнд цөөн цагаар бүтээмжтэй ажиллах нь компани болон ажилтанд аль алинд нь ашигтайг энэхүү туршилт харуулсан бөгөөд ажилчдын 92 хувьд нь ийм ажлын горим таалагдсан хэмээн хариулжээ.
Эх сурвалж: bbc.com
|
URL: