Францын сүмд гал нээсэн хэрэг гарчээ
Францын өмнөд нутгийн Байонна хотын лалын сүмд зэвсэгт этгээд гал нээсний улмаас хоёр хүн шархаджээ. Цагдаа нар гэмт этгээдийг баривчилсан гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
84 настай гэмт этгээд чөлөөндөө гарсан цэрэг байсан бөгөөд түүнийг сүм дотор гал нээх үед хүмүүс залбирч байсан аж. Халдлагын үеэр шархадсан хоёр эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн гэж “Sud Ouest” сонин мэдээлсэн байна.
Цагдаа нар гэмт этгээдийн гэрт нэгжлэг явуулахад галт зэвсэг болон тэсрэх бөмбөгнүүд олдсон гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээнд дурджээ.
URL: