Өнөөдөр туулай өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 31. Ангараг гариг   Билгийн тооллын 08. Долоон улаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 08.12 цагт мандан 17.37 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, удирдлагын суудалд суухад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад нас уртасна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих