Х.Баттулга: Оюутолгойн хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-аас зохион байгуулж буй дотоод гадаадын бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч нарын уулзалтад өнгөрсөн Даваа гарагт оролцсон билээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол дахь Америкийн худалдааны танхимын уулзалтад үеэр хэлэхдээ: “Хоёр талаасаа асуудал хаана байгааг олохын тулд уулзалтын ширээний ард суух ёстой. оюутолгойн энэ хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой” гэж хэлжээ. Х.Баттулгын энэ мэдэгдэл С.Баярын ЗГ-ын байгуулсан “Оюутолгойн гэрээ”, Ч.Сайханбилэгийн хийсэн “Дубайн” луйврын гэрээг бат хамгаална гэж ойлгогдож байна. Ямартай ч Монгол улс асар их өрөнд орсон хэвээр, 2039 он хүртэл ногдол ашиг авахгүй бололтой.
URL: