Бид зөв өдрөө шинэлэх болов уу
Шар зурхайг баримталдаг хэсэг нөхдүүд уржигдар золгочих шиг боллоо. Тэгээд ч тэр үү цагаан cap болох хугацаа болчихсон юм шиг санагдаад явчихлаа. Одоо 17-18 цагийн үед гадаа бараг нартай байх аж. Үүнийг харахад хавар нэгэнт хаяанд ирсэн нь илт. Гэтэл манай зурхайчид хаврын тэргүүн cap гарах болоогүй. Нэг сарын дараа гарна гээд зүтгээд байгаа. Бид жилийн жилд ингэж маргадаг ч зурхайчдынхаа хэлснээр золгодог уламжлалтай.
Ер нь бол цөөхөн монголчууд ийм юм дээр талцаад байх утгагүй л дээ. Зарим нь энэ байдлыг далимдуулж бүр намар золгох юм болж баахан давхисан. Харин энэ жил тэгж ярих нь гайгүй юм шиг байна. Гэхдээ л жил болгон манай иргэд хоёр хуваагдаж золгох болжээ. Манай нэг хамаатан шинэ оны баяраар нэг мөсөн золгож, дотны төрөл садангаа урьчихдаг юм билээ. Нэгэн бодлын тэр нь амар юм. Олны амаар хэзээ цагаалах нь мэдэгдэхгүй будилж явcнаас. Тэгээд ч энэ олон баярыг нэг дор ингээд тэмдэглэчихвэл зүгээрcэн. Гэхдээ манайхан чинь бодит юманд биш домгийн сэтгэлгээнд шүтэж ирcэн ард түмэн.
Тэр утгаараа ёс заншилд их хүндэтгэлтэй ханддаг. Харин үүгээр хэсэг нөхөд шоудаад байх юм. Шинийн нэгэн өнөөдөр, маргааш гээд л маргах нь тэр. Зарим нь үүнийг далимдуулж мөнгө олох сонирхол ч байх. Уг нь малын хәл дагаж өcсөн өвгөд малаа яаж маллахаа марксизмаар заалгахгүй гэдэг шиг хаврын тэргүүн сарын шинийн хоёрны сарыг андахгуй мэддэгсэн. Гэтэл яагаад маргаад байдаг юм бүү мэд. Цагаан cap дөхөөд ирэхээр л энэ асуудал гэнэт сөхөгддөг нь хачирхалтай. Харин энэ жил Хятад, Солонгос гэх мэтийн улс манайхаар бол эрт цагаалчихлаа. Хятад энүүхэнд хаяа дэрлээд байж байна. Манай хоёрын хооронд од гарагийн тохиол тийм хол баймааргүйсэн. Гэтэл манай цагаан cap нэг сарын дараа болох нь.
Тэр утгаараа ёс заншилд их хүндэтгэлтэй ханддаг. Харин үүгээр хэсэг нөхөд шоудаад байх юм. Шинийн нэгэн өнөөдөр, маргааш гээд л маргах нь тэр. Зарим нь үүнийг далимдуулж мөнгө олох сонирхол ч байх. Уг нь малын хөл дагаж өссөн өвгөд малаа яаж маллахаа марксизмаар заалгахгүй гэдэг шиг хаврын тэргүүн сарын шинийн хоёрны сарыг андахгүй мэддэгеэн. Гэтэл яагаад маргаад байдаг юм бүү мэд. Цагаан cap дөхөөд ирэхээр л энэ асуудал гэнэт сөхөгддөг нь хачирхалтай. Харин энэ жил Хятад, Солонгос гэх мэтийн улс манайхаар бол эрг цагаалчихлаа. Хятад энүүхэнд хаяа дэрлээд байж байна. Манай хоёрын хооронд од гарагийн тохиол тайм хол баймааргүйсэн. Гэтэл манай цагаан cap нэг сарын дараа болох нь. Тэр од гараг ингэж тохиосон гээд сууж байтал цагаан cap болох үеэр ус гол гэсч, хавар болсон байх вий дээ. Тэгвэл адаглаж нөгөө цагаан сарын банш нь хөлдөхгүй сандаргана. За тэгээд л бэлтгэсэн ууц шүүс нь гэсээд, муудах гээд бас зовлон болно доо. Уг нь бол арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн ес эхэлдэг. Тэгээд дөрвөн ес дуусаад таван есийн дундуур л цагаан cap болоод байдаг шиг санагдах. Гэтэл энэ жилийн цагаан cap бараг л долоон ес дуусах үед таараад байх юм. Долоон есод дов толгой харлана гэдэг. Өөрөөр хэлбэл, нөмөр газар яргуй хэнзлэх цаг дөхсөн үе.
Ер нь бид цагаан сарын талаархи хэрүүл тэмцлийг 20 орчим жил хийсэн байгаа юм. Бидний даган мөрдөж ирcэн ”Төгс буянтын зурхай”-г Монгол хэмээгпдэг “Монгол шар зурхай”-г баримтлагчид өнгөрсөн бүх л хугацаанд эсэргүүцсээр ирсэн. Энэ жилийн цагаан сарын хувьд ”Төгс буянтын зурхай”-гаар тооцвол хоёрдугаар сарын 22-нд шинийн нэгэн болно. Харин “Монгол шар зурхай”-гаар хөөж тооцвол уржигдар буюу нэгдүгээр сарын 23-ны өдөр шинийн нэгэн тохиож байгаа аж. Бид хэрэв “Монгол шар зурхай”-гаар тооцоолсон бол өдгөө шинийн дөрвөн гээд айл хэсээд дэргүүлж байх нь. Айл хэсэх ч яахав хэзээ ч болно. Дээр хэлсэнчлэн манайхан чинь буруу өдрөө цагаалаад, шороо тээгээд байгаа юм биш биз. Энэ жил сонгууль болно. Цаг, зүгээ зөв гаргахгүй бол бидний хувьд их чухал жил гэдгийг санах нь бас зөв биз. Додугаар сарын 1-ний үймээн болсны дараа хэсэг нөхдүүд “Манайх ер нь буруу өдрөө цагаалж, ёс алдах боллоо. Тиймээс ийм явдал болсон” гэж хэвлэлийн хурал хийж байсан санагдаж байна.
Д.Баатар
URL: