Хоёр троллейбус шатсан хэрэг гарчээ
Сүүлийн үед Нийслэлийн Онцгой байдлын газарт автомашин, тээврийн хэрэгсэл шатсан дуудлагууд ирэх болжээ.
Өчигдөр мөн л зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг троллейбус шатсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн есдүгээр хороо, гуравдугаар хорооллын эцэст автозам дээр троллейбус шатаж байна гэсэн дуудлагыг 06:00 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг гаргахад “Офицер-3, 4 дүгээр хороолол” чиглэлд явдаг 2 троллейбус шатаж байжээ. Уг галыг 1.5 тонн ус зарцуулж унтраасан байна.
Автомашин шатаж буй гол шалтгаан нь цахилгааны богино холболт үүссэнээс, мөн хүйтний үед жолооч нар хөдөлгүүрийн хэсгийг бамбардаж асаах, халаах зорилгоор ил гал, паяальник хэрэглэснээс гал алдаж эд хөрөнгөөрөө хохирдог байна.
Иймд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, автомашинааа зориулалтын бус аргаар халаах оролдлого хийхгүй байх, цахилгаан холболтыг тогтмол шалгаж галын аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
М.Жаргал
URL: