Гишүүд засаг ноёдод “дайн” зарлалаа
Ирэх зургаадугаар сард болох сонгууль улстөрчдийн увайгүйтлийг гаарууллаа. Учраа мэдэхгүй, шинэ жилийн оргилуун дарсанд манарч яваад баталсан Сонгуулийн тухай хуулиа одоо л хальт гадарлаж байгаа бололтой, түшээд. Тиймдээ ч нам гэж ялгарахгүйгээр засаг ноёдтой дайн зарлалаа. Угтаа тэд Засаг дарга нартай бус хууль хийдүүлэгчидтэй л хариуцлага тооцож, яс үзэх хэрэгтэй байсан юм. Гэвч төрийн түшээд парламентын танхимд мөр зэрэгцэн сууж буй өрсөлдөгч намын гишүүдээс илүү хөдөө орон нутагт ажлаа хийж буй Засаг дарга нарыг хучтэй өрсөлдөгч хэмээн тооцож, басхүү эмээжээ.
Тиймээс эхлээд дайсантайгаа хамтран хамгийн хүчтэй өрсөддөгчөө унагахаар шийдсэн бөгөөд эл төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд хамтран хүчин зүтгэхээр хэлэлцсэн байна. Өөрөөр хэлбэл засаг ноёдын эсрэг, тэднийг унагах нэр төрийг нь сэвтүүлэх аян дайн улстөрийн хүрээнд эхэлсэн гэсэн үг.
Дашрамд тэмдэглэхэд хамгийн их ажил амжуулсан засаг ноёд эл дайнд хамгийн ихээр хохирно. Ингэхэд энэ парламентад өрсөлдөгчөө халз тулаанд дуудах зүрх зоригтой хүн байхгүй л байгаа юм даа.
URL: