Сөнөсөн тэнгис

56325246_1277591859055025_3169437168661692416_n-960x570Энэхүү эртний тэнгисийн үлдэц давстай нуур нь Израйль ба Йордан хоёр улсын дунд байрладаг. Нуурын урт нь 67 км, өргөн нь 18 км байгаа нь манай Хөвсгөл далайгаас даруй 2 дахин бага юм. Мөн дэлхийн хамгийн нам дор цэг ба далайн төвшнөөс доош 394,6 метрт байрлана. Нуурын гүн нь 330 метр ба Дэлхий дээрхи хамгийн гүн, давст нуур болно. Давсжилтын хэмжээ 30% байгаа нь далайн уснаас 8.6 дахин өндөр давсжилттай юм. Уснаас амсаж үзэхэд маш шорвог, уух ямарч боломжгүй нь шууд мэдрэгдэж байв. Сөнөсөн тэнгисийн орчимд жилийн 300 хоногт нь нартай дулаан өдөр тохиодог. Энд агаарын чийг, хур тунадас багатай тул жилийн турш 15-37 хэмийн дулаан байдаг. Сөнөсөн тэнгис нь жилийн турш наранд түлэгдэлгүй биеэ шарж болох цорын ганц газар юм байна. Нуурын ус хэт их давстай тул ямар нэгэн гадны биет живдэггүй, хөвөх ба энд хүн ч адилхан хамаарна. Хүмүүс ердийн байдлаар толгойгоо доош нь харуулаад сэлэх боломжгүй тул дээшээ хараад хөвж явдаг ажээ. Нийслэл Амман хотоос тэнгисийн эрэг хүрэхийн тулд такси /20 динар/ барих эсвэл автобусанд /7 динар/суух ба 1 америк доллар нь 0,7 йорданы динартай тэнцдэг. Нуурын эрэг дагуу байрлах зочид буудлуудад хоногийн 150-200 ам.долларын өрөө олдох ба зун болох тусам үнэ нь өсдөг байна.


Эх сурвалж: Р.Энхболд


URL:

Сэтгэгдэл бичих