Ц.Элбэгдорж: Сүржигнэхээ л байчих …

3776031ab2f134f8163bcc5afa46d6b64ae5c392Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг эзэмшигч “Монголиан коппер корпорэйшн” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон, ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нарыг ЭЦГ-аас баривчлан саатуулж, байцаалт авж байна. Одоогийн байдлаар Ц.Пүрэвтүвшин, Д.Эрдэнэбилэг нар байцаалт өгөөд гарч ирээд байгаа юм.

Тэгвэл энэ үйл явдалтай холбогдуулан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Хувийн хэвшил бол Монголын 70 хувь.Тэнд ажиллаж байгаа хүмүүс ч Монголын ард түмэн. Нээлттэй сонсгол хийж аль аль талыг нь сонсох л хэрэгтэй. Хоёр жилийн өмнөх миний байр суурь хэвээрээ. Сүржигнэхээ л байчих. ЭТ үйлдвэр-Монголын өмч. Шахаа багассан, татвар, цалин өссөн, хяналт сайжирсан” хэмээн жиргэсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих