Ким Жөн Уны байрлах газрыг нууцалж байна

712-15511502475c74acac57c11АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай дээд хэмжээний уулзалт хийхээр Вьетнамын нийслэл Ханой хотод хүрэлцэн ирсэн БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун тус хотын түүхэн зочид буудал болох “Sofitel Legend Metropole”-д эсвэл “Melia” зочид буудалд байрлаж магадгүй байна.

Ким Жөн Уны байрлах зочид буудлыг БНАСАУ албан ёсоор мэдэгдээгүй боловч түүнийг байрлуулахын тулд чухам дээрх хоёр зочид буудлыг тусгайлан захиалсан байж магадгүй гэж хэвлэлүүд эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилж байгаа юм.
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчтэй хоёр дахь удаагаа уулзахаар Ханой хотод мягмар гарагийн өглөө хүрэлцэн очсон билээ. Тэд энэ сарын 27, 28-нд уулзана.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих