Баттулга сайд ширүүхэн илтгэл тавив
ЗТБХБ-ын сайд Х.Баттулга илтгэл тавих даа “Энэ индэр дээрээс социалист нийгмийнх шиг илтгэлүүд үргэлжилж байна.
Би ийм зүйл ярихгүй.Энэ Хамтарсан Засгийн газрыг байгуулахад бид олон ажил хийхээр төлөвлөж байсан. Гэвч сүүлийн хоёр жилд ийм байж чадаагүй Засгийн газарт АН-ын байсан хугацааны ажлыг уянгын халилаар дүүргэх ёсгүй гэлээ. “Засгийн газрын ажлын гүйцэтгэл 82 хувьтай байна гэдэг нь “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана” гэдэг дуу шиг байна” гээд, Ц.Нямдорж сайд “Чиний төмөр зам барихыг харна аа” гэж занадаг байсан, мөн Засгийн газрын хамгийн гайгүй хөтөлбөр болох 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг ярьж байхад энэ компани нь Женкогийнх гээд энэ хөтөлбөрийг гацаачихсан зэрэг олон ноцтой асуудлыг хөндөж, ҮЗХ-ны хуралдаанд ҮЗХ-ны гишүүн бус хүмүүсийг оруулж, мандат өгсөн зэргийг шүүмжиллээ .
Зуух утаа хоёроор тоглож болохгүй. С.Ламбаа сайдын салбар утаанаас болж хүнд байгаа. Дээрээс нь100 мянган орон сууцыг Ц.Нямдорж барихыг нь харна аа гэж хэлж байна. Үүнийг ард түмэн сонсох ёстой. Өөрсдөө зайсанд томоохон хаусад амьдарч байгаа шүү дээ. Өнөөдөр чоно борооноор гэдэг шиг Засгийн газрын хурлаар оруулж ирж байна. Ийм асуудлуудаас харахад албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг 1990 он руугаа орлоо. Хамтарсан Засгийн газарт уриалж оруулсан намын дарга гэрээ байгуулсан. Эхний нэг жил бэрхийг туулах Засгийн газар шүү хэмээн хөөрдөг. Ядаж нэг хүн энэ тухай яръя. Түүнээс би намын дарга болох гээд ингээд байгаа юм биш. Үүнээс гадна Н.Алтанхуяг даргаас Бүлгийн хурал дээр сууж байх үедээ ядаж таван сайдтайгаа зөвлөлдөөгүй юм уу гэхэд зөвлөлдсөн гэсэн” хэмээгээд энэ нам одоохондоо хойд солонгосын нам биш. АН-ын даргыг мэдэгдэл хийхийн өмнөх өдөр Ч.Сайханбилэг С.Баярцогт нарт ойлголт байгаагүй. Энэ байдлаар ганцаарчилсан тоглолт хийх шаардлагагүй. Дахиад хамтарч болзошгүй байна. Дуртайдаа сайд болдог, дургүйдээ гардаг зүйл байж болохгүй. Арай ч бүгдээрээ нөгөө тал руу орчихсон байна гэж бодоогүй. ҮЗХ-ын гишүүн биш хүмүүсийг саналд оруулж нэлээд хайрцагласан байна. Манай нам арай өөр баймаар байна. Баялгийн хараалд өртөхгүй байхын тулд АН сэргээч. Намаар дамжсан бүлэглэлээс салах гэж оролдвол яасан юм бэ хэмээн илтгэлдээ дурьдлаа.
URL: